S215 нэртэй гар утсаараа удирдах боломж бүхий жижиг нисдэг тэргийг
худалдаанд гаргажээ. Уг нисдэг тэрэг нь хөнгөн, бат бөх материалаар
хийгдсэн, өөр дээрээ бичил камертай, чиглэлээ өөрчилж, маневр хийх
чадвар өндөртэй гэнэ. Та уг нисдэг тэргийг гар утаснаасаа удирдахын тулд
үнэгүй арр-ыг татаж суулгах хэрэгтэй. Андройд болон iOS үйлдлийн
системтэй гар утаснаас удирдаж болно.Үнийн хувьд 45.55 ам.доллар аж.